
Сүхбаатар дүүргийн 13 хороо буюу Таван буудалын зам дээр энэ сарын
10-ны 07.45 цагийн үед зам тээврийн ноцтой осол гарч, зам хөндлөн гарч
явсан 12 настай С охиныг СЭҮ 00-23
Энэ хэргийн талаар ЗЦГ-ын ахлах мэргэжилтэн Ж.Энхбат “Хохирогч 12
настай, эмэгтэй хүүхэд байсан. Урьдчилсан байдлаар түүнийг автозамын
тусгаарлах зурвас буюу хайсны дундуур гүйгээд гараад ирсэн гэх мэдээлэл
байгаа. Гэхдээ хэргийг шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсны
дараа буруутай нөхцөл байдал тогтоогдоно” гэхээс өөр тайлбарыг хийгээгүй
байна.
Харин ослын газарт байсан гэрчүүд осол гаргасан цагдааг согтууруулах ундаа хэрэглэсэн байсан хэмээж буй.
Гэвч осол гаргасан замын цагдааг эрүүл болгож, хойшлуулашгүй ажил үүрэг
гүйцэтгэхээр урсгал сөрж явсан хэмээн зөвтгөж улмаар талийгаачийг
гарцгүй газраар гэнэт гүйж гарч ирж мөргүүлсэн хэмээн буруутган өнөөх
цагдаад хуулийн хариуцлага хүлээлгэхгүй, хэргээс мултлах вий гэх
хардлага нийгэмд байгаа нь нууц биш. Түүнчлэн осол болсноос хойш бүтэн
долоо хоногийн хугацаа өнгөрчихөөд байхад С охиныг Сэлэнгэ аймгийн Замын
цагдаагийн тасгийн жолооч цагдаагийн ахлагч Н.Ууганбаяр дайрсан гэхээр
өөр мэдээлэл байхгүй байгаа юм. Гэхдээ энэ нь ч албан ёсны мэдээлэл биш.
Хэрвээ жирийн нэгэн жолооч ийн осол гаргасан бол ЗЦГ-аас тэр даруй
хэвлэлийн хурал зарлаж, ослын талаарх бүх процессыг “өнгөтөөр” ярьж
байгаа нь гарцаагүй. Яг л олон нийтийн сүлжээгээр цацагдсан цэцгийн
мандал дээр автомашинаа байрлуулсан жолоочийн эрхийг хасч байгаа
шигээ...
Ер нь сүүлийн жилүүдэд цагдаа нартай тэр дундаа согтуу цагдаатай
холбоотой зам тээврийн осол их гарч, олон ч хүн амь нас, эрүүл мэндээрээ
хохирч байсан баримтууд миний өмнө байна.
Гэхдээ хамгийн аймшигтай нь зам тээврийн осол гаргасан цагдаа нарт
хууль үйлчилдэг эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл, цагдаа нар
зам тээврийн осол гаргалаа гэх мэдээлэл байхаас тэдэнд тийм хариуцлага
хүлээлгэлээ, шүүхээс тэгэж шийдвэрлэлээ гэх мэдээлэл тун ховор байгаа нь
ийн эргэлзээ төрүүлэхэд хүргэж байна.
Баримт 1
Замын цагдаад дайруулсан эмэгтэй амиа алджээ

-Замын цагдаа хүн дайрсан гэх хэргийг танайх шалгаж байгаа
гэсэн. Харин Замын цагдаагийн газраас өөр машин дайрсан гэх мэдээлэл өгч
байсан л даа. Энэ талаар тодруулаач?
-Манай албанд өнгөрсөн онд авто ослын 35 хэрэг бүртгэгдсэн. Энэ төрлийн
хэрэг нэмэгдэж байна. Таны асуугаад байгаа хэргийг бид шалгасан. Явган
зорчигчийг энгийн иргэн дайраад өнгөрсөн, түүний араас явж байсан замын
цагдаагийн машинтай цагдаа мөн дайрсан асуудал. Тухайн үед харанхуй
болсон байсан учир үзэгдэх орчин хязгаарлагдаж, хараагүйгээс дайрсан гэж
үзэж байгаа. Цагдаагийн ажилтныг буруутайг нь тогтоосон.
Гэхдээ эхлээд хар машинтай хүн дайрсан гэдэг нь гэрчийн мэдүүлгээр
батлагдаж байгаа юм. Тэр дайрсан хүнийг тогтоож шалгуулахаар харьяаллын
дагуу Тээврийн прокурорын газарт шилжүүлсэн. Тэр асуудлыг нь шалгаж
байж цагдаа буруутай эсэхийг тогтооно.
-Дайруулсан явган зорчигч тухайн үед амьд байсныг харсан хүн байдаг юм билээ?
-Дайруулсан явган зорчигч тухайн үед амьд байсныг харсан хүн байдаг юм билээ?
-Тухайн үед амьд байсан юм билээ. Газар дээрээ нас бараагүй. Гэмтлээ даалгүй нас барсан гэх хариулт өглөө.
Энэ талаар Тээврийн прокурорын газрын дарга н.Жаргалсайханаас
тодруулахад “Цагдаа холбогдсон учраас Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах
алба хэргийг шалгасан. Шалгах явцад тухайн явган зорчигчийг эхлээд
энгийн хүн дайрсан болох нь тогтоогдсон. Тиймээс уг хэргийг Замын
цагдаагийн газарт шалгаж байгаа. Цагдаа буруутай эсэхийг шүүх тогтооно”
гэв.
Осол гарсан өдөр Замын цагдаагийн 0268 улсын дугаартай машиныг хоёр замын цагдаа тухайн үед унаж явсан аж.
Эх сурвалж: http://www.shuurhai.mn/11999
Баримт 2
Согтуу цагдаа осол гаргажээ

Цагдаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргажээ.
Тэрбээр УБХ 62-19 дугаартай "Аксент" маркийн машин жолоодож явсан бөгөөд
Чингэлтэй дүүргийн XI хорооны нутагт "Дэнжийн 1000" захын ойролцоо
машин мөргөсөн байна. Хэрэг гарах үед тэрбээр 0.69 хувийн согтолттой
байсан бөгөөд азаар хүн бэртэж гэмтээгүй байна. Түүнийг Г.Чинбат гэдэг
бөгөөд хэрэг гардаг нутгийн хариуцан ажилладаг хэв журмын байцаагч ажээ.
Баримт 3
Цагдаа Ц.Нямдорж талийгаачийн охинд "хоёр сая төгрөг өгье. гомдолгүй гээд хэлчих" гэж байжээ

-Ослын дараа биднийг эмнэлэгт очиход өөрөө "Аав маань дөнгөж
сая ухаан орчихлоо. Найдвар байгаа бололтой" гэж байсан. Гэмтлээсээ
болоод тэсч чадсангүй юү?
-Аав минь Гэмтэл согог судлалын үндэсний төвд арав хоног эмчлүүлээд нас барлаа.
Ерөөсөө л ослоос болж амиа алдсан. Бүх дотор эрхтэн нь бяцарч, арав
гаруй хавирга, зүүн хөл нь хугарсан. Тархи нь гэмтэлтэй, аарцаг яс нь
хугарсан байсан. Цагдаад дайруулснаар аавд минь эрүүл эрхтэн үлдээгүй юм
билээ. Талийгаач минь өмнө нь цоо эрүүл хүн байлаа. Шинжээчид 100 хувь
ослоос болж амиа алдсаныг тогтоосон.
-Аавыг тань дайрсан цагдаад холбогдох хэрэг ямар шатандаа байгаа вэ?
-Тэр хэрэгт намайг хохирогчоор тогтоосон. Улсын ерөнхий прокурорын
дэргэдэх мөрдөн байцаах алба хэргийг өнөөг хүртэл шалгаж дуусаагүй. Нэг
зүйлийг онцлоход аавыг минь гарцгүй газраар согтуу гарсан гэх
үндэслэлээр буруутгаж, дайрсан цагдааг нь буруугүй гэж үзэж байгаа.
Мөрдөн байцаагч Ц.Нямдоржид холбогдох эрүүгийн хэргийг хааж, хэрэгсэхгүй
болгох саналтайгаар прокурорт шилжүүлэхээр бүх баримтаа бүрдүүлчихсэн.
Дөнгөж сая мөрдөн байцаагч нь "Өмгөөлөгчтэйгээ ирж гарын үсэг зур" гэж
дуудлаа.
-Осол хэдэн цагийн үед гарсан билээ. Талийгаач үнэхээр согтуу байсан юм уу?
-Өдрийн 12.00 цагийн орчимд осол гарсан. Урьд өдөр аав ээлжтэй
хоночихоод хамаатныхаа хүнийг унаанд нь суулгаж өгөхөөр Драгон төвд
очсон байна лээ. Драгоны ойролцоох "Хаан бууз"-д хоол идчихээд нөгөө
хүндээ "Баяртай" гэж хэлээд салсан байдаг. Тэгтэл л түг хийх чимээ гарч
хамаатны хүн маань эргээд хартал аав дайруулчихсан зам дээр хэвтэж
байсан гэсэн. Тэр үед Говь-Алтай явах гэж байсан олон хүн аавыг эрүүл
байсан гэж ярьдаг. Ослын дараа эмнэлэгт байхад нь Улсын ерөнхий
прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаныхан аавын цусыг шинжилгээнд
явуулсан юм билээ. Шинжилгээгээр аавыг согтуу байсан гэж тогтоосон
гэсэн. Гэхдээ цагдаа нар юуг ч яаж ч өөрчилсөн чаддаг л байхгүй юу.
Дарга нар нь хэдэн удаа утас цохиход л асуудал шийдэгдэх биз. Ингэж л
хардаж байна.
-Аав тань цагдаагийн байгууллагад ажиллаж байсан гэл үү?
-Хил хамгаалах ерөнхий газарт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан.
Говь-Алтай аймагт амьдарч байтал ээж маань элэгний хавдартай болоод хоёр
жилийн өмнө нийслэлд нүүж ирсэн. Тэгээд аав маань нэг байгууллагад
ээлжийн ажил хийх болсон.
-Ямар шалтгаанаар цагдааг буруугүй гэж үзээд хэргийг нь хаах
гэж байгаа юм бол. Гарцгүй газар ч гэлээ хурдаа сааруулах боломж
байгаагүй юм болов уу?
-Ерөөсөө л цагдаа болохоор хэргийг нь хааж байгаа байх. Гарцгүй газар ч
жолооч тормозоо гишгэх ёстой юм билээ. Ослын газрын зурагт ямар ч
тормозны мөр байхгүй. Гэтэл хавтаст хэрэгт тормоз гишгэсэн гэх
үндэслэлээр зөвтгөсөн байгаа.
-Осол гарсны дараа цагдаа нар замын хөдөлгөөнийг удаан хугацаагаар хаачихсан гэдэг юм билээ.
-Хүн ерөөсөө ойртуулахгүй байсан гэсэн. Тэнд байсан хүмүүс зураг авах
гэтэл хориглоод байсан гэсэн. Хүмүүс "Наад хүнээ эмнэлэгт хүргээч" гээд
байхад "Бидэнд тийм эрх байхгүй" гээд хоёр цаг шахам ослын газарт
хэвтүүлсэн байдаг. Шууд эмнэлэгт хүргэсэн бол яах ч байсан юм билээ.
-Тухайн үед осол гаргасан цагдаа эрүүл байсан болов уу?
-Шүүхийн шинжилгээгээр эрүүл л байсан гэдэг юм билээ. Гэхдээ тэр өдөр
би тэр хүнтэй уулзаагүй. Орой нь Улсын ерөнхий прокурорын дэргэдэх
мөрдөн байцаах албанд очиход нүүр нь улайчихсан хүн л сууж байсан.
-Тухайн үед болсон явдлыг мэдээлснээс хойш Улсын ерөнхий
прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанаас "Эх сурвалжаа хэл. Хаанаас
мэдээлэл авсан бэ" гэх мэтээр байцааж байгаа. Хэргийн газарт байсан
гэрчүүдээс мэдүүлэг авсан юм болов уу?
-Болсон явдал нь тодорхой байхад хэн, хаанаас мэдээлэл авсныг асуугаад
байгаа нь утгагүй л дээ. Тэнд байсан ямар ч хүнээс гэрчийн мэдүүлэг
аваагүй. Зөвхөн танай сонинд гарсан нийтлэлийн дагуу л байцаагаад байгаа
юм шиг байна лээ. Уг нь тэнд манай нутгийн олон хүн байсан.
No comments:
Post a Comment